Шууд Chart

Бөхийн барилдааны гурвын даваа удахгүй эхэлнэ

2014-07-12 09:24:16

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа 9 цаг 30 минутаас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Энэ жилийн баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын таван аварга, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53, аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, 221 залуу бөх зодоглосноос Дархан аварга А.Сүхбат,  дархан аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, улсын гарьд Б.Гантогтох, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар тус бүр хоёр даваад байна.

Олон олон наадамч, бөх сонирхогчдын түрүүлэх, цол ахих байх хэмээн найдан харж асан гарьд И.Доржсамбуу, заан Ц.Баярсайхан, Одгэрэл, харцага Д.Батболд, улсын начин Ду.Батбаяр, У.Балжинням, Б.Заяамандах нарын улсын цолтой бөхчүүд өвдөг шороодсон нь олон олон наадамчдын сэтгэлийг гонсойлгов.


Бөхийн барилдааны гурвын даваа удахгүй эхэлнэ  
Үзсэн: 1570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй