
Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан, шүдлэн, азарга, их насны хурдан морьдын уралдааны түрүү, айргийн мэдээллийн тоймыг хүргэж байна.
Долоодугаар сарын 10-ны өдөр:
Хязаалан:
18 км-т уралддаг хязаалан насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 318 хурдан хүлэг шандас сорисноос:
1. Б.Дэмбэрэлдондов унаж хурдлуулсан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул,аймгийн алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хээр үрээ.
2. Б.Цэнгэлбадрах унаж хурдлуулсан Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шоовдорын Баянтбатын сартай хүрэн.
3. Ч.Бямбажав хүү унаж хурдлуулсан Төв аймгйн Сэргэлэн смын уугуул, Тод манлай уяач Ононгийн хүү Батбилэгийн Бага янзага зээрд.
4. Галсансүхийн Сүлдбаяр хүү унаж хурдлуулсан Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын сартай зээрд.
5. Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж хурдлуулсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Гончигийн Эрдэнэбилэгийн хээр.
Шүдлэн:
15 км-т уралддаг шүдлэн насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 307 хурдан хүлэг шандас сорисноос:
1. Ч.Түвшинжаргалийн унаж хурдлуулсан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтавын хул үрээ
2. Ч.Бямбажавын унаж хурдлуулсан Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, “Хөх чоно” группын захирал, аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал саарал.
3. Н. Мөнх-Эрдэнэ хүүгийн унаж хурдлуулсан Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, ХААХҮЯ-ны дэд сайд Цэвэгдоржийн Тувааны хул үрээ.
4. С.Батхүү унаж хурдлуулсан Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан үрээ.
5. Б.Буяндэлгэрийн унаж хурдлуулсанТөв аймгийн Сэргэлэн сумын уугуул, ЗХ-ний 232 дугаар ангийн уяач Ононгийн Батболдын Төрийн торгон сүрэг Оч бор үрээ.
Долоодугаар сарын 11-ны өдөр:
Азарга:
22 км-т уралддаг азарганы уралдаанд газар газраас ирсэн 223 хурдан хүлэг шандас сорисноос:
1. Г.Сүлдбаяр хүү унаж хурдлуулсан Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын Хонгор азарга.
2. Б.Ганхүү хүү унаж хурдлуулсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун.
3. Б.Рагчаагийн унаж хурдлуулсан Ховд аймгийн Буянт сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан азарга.
4. Б.Эрхчөлөөгийн хүү унаж хурдлуулсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Содномцэрэнгийн Цэмбэлийн сартай хүрэн.
5. Г.Цэрэнтогтохийн унаж хурдлуулсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Бадамын Оргилын оодон халтар азарга.
Их нас:
24 км-т уралддаг Их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 327 хурдан хүлэг шандас сорисноос:
1. О.Намхайнямбуугийн унаж хурдлуулсан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Аюурын Амарбатын хул.
2. Д.Мөнхбатийн унаж хурдлуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржийн Баясгалангийн Суман хүрэн.
3. Б.Буяндэлгэрийн унаж хурдлуулсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, “Хөх чоно” группийн захирал Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал.
4. Б.Бямба-Эрдэнийн унаж хурдлуулсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сосорын Мөнхбатын хүрэн.
5. Э.Энхтамирийн унаж хурдлуулсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хүрэн тус тус тус түрүү, айрагджээ.
Баяр наадмын хурдан морьдын уралдааны тойм | ||
Үзсэн: 2030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.