Шууд Chart

Г.Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүлэв

2014-07-12 10:47:33

Энэ жилийн наадмын хамгийн олон үзэгчтэй соёолонгийн уралдаанд газар газрын  258 соёолон бүртгэгдсэнээс 18 үрээ шүдээр, гурван үрээ үүлдэрлэг байдлаар хасагдаж, 230 гаруй хурдан соёолон гараанаас гарсан. Тэгвэл дөнгөж сая хурдан соёолонгууд барианд орж Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар соёолон  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн сартай зээрд,  айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Жадамбын Бат-Эрдэнийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн бор, айргийн тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач Пүрэвдоржийн Цэгмидийн хул тус тус хурдаллаа.


Г.Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүлэв   
Үзсэн: 1771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-07-12 11:43
ehnii 3 soyolon harwaas erliiz ureenuud bna

Бидэнтэй нэгдээрэй