
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны шилдэг зургаан баг шалгарч, түрүү байруудын төлөө өрсөлдөж байна.
Энэ жилийн шагайн харваанд нийт 50 багийн 490 гаруй харваач өрсөлдсөнөөс шигшээ харваанд дараах зургаан баг тунан үлдсэн байна.
1. Монгол Улсын үлэмж дархан, спортын мастер С.Ямааранз ахлагчтай “АПУ” ХХК-ийн баг
2. Монгол Улсын үлэмж дархан Ж.Мөнхжаргал “Хөх чоно” группийн баг
3. Монгол Улсын үлэмж дархан, спортын мастер Ц.Боллбаатар ахлагчтай Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын баг
4. Монгол Улсын үлэмж дархан, спортын мастер Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн “Шинэ бадрах” ХХК
5. Монгол Улсын мэргэн харваач Т.Баварханд ахлагчтай “Тайгам Алтай” группийн баг
6. Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Идэрзориг ахлагчтай “Ажнай” корпораци, “Таван толгой транс” ХХК-ийн баг
Шагайн харвааны шилдэг зургаан баг тодорлоо | ||
Үзсэн: 5454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.