Шууд Chart

Португалд болох гран при ангилал тэмцээнд Монголын залуу тамирчид оролцоно

2023-01-25 08:47:47

Португалын Алмада хотод энэ сарын 27-29-ны өдөр зохиогдох ОУЖБХ-ны энэ оны анхны гран при ангилал тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн шинэ залуу тамирчид болон “Мон-Алтиус Цагаанбаатар” ахлах сургуулийн залуу тамирчдаас бүрдсэн баг оролцохоор эх орноосоо хөдлөв.

Тодруулбал 2021 оны өсвөр үеийн Ази тивийн аварга -57кг О.Оюунчимэг (18нас), 2022 оны өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн -52кг М.Нандин-Эрдэнэ (17нас), -70кг Б.Ням-Эрдэнэ (18нас) нар.

Мөн 2023 оны УАШТ-д -63кг-д мөнгөн медаль хүртсэн залуу тамирчин Д.Есүй (16нас), 2023 оны Монгол Улсын аварга -78кг О.Хүслэн (19нас) болон “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн -52кг Б.Уранзаяа (19нас), -60кг Н.Мэндсайхан (20нас) тамирчдаас бүрдсэн залуу баг оролцох гэж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Португалд болох гран при ангилал тэмцээнд Монголын залуу тамирчид оролцоно  
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй