Шууд Chart

Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ

2023-01-25 09:04:06

МХБХ-ноос зохион байгуулж буй футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт үргэлжилж байна.

Онол, практик хосолсон энэхүү сургалт 27 хүртэл МХБХ-ны сургалтын танхимд болж байгаа бөгөөд тус сургалтыг МХБХ-ны футзалын дасгалжуулагчийн сургагч багш АХБХ-ны футзалын хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, футзалын хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагч П.Алтантулга нар удирдан явуулж байна.

Сургалтыг нээж МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал оролцож, өнгөрсөн онд явагдасан МХБХ-ны талбайн "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад тэнцсэн дасгалжуулагч нарт сертификат гардууллаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй