Шууд Chart

Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооноос лазер буудлага, гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа

2023-01-25 10:44:04

Монголын спорт корпорацаас зохион байгуулсан Холбоодын нэгдсэн улсын аваргын тэмцээний хүрээнд Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооноос LASER-RUN буюу лазер буудлага, гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд эрэгтэй 55, эмэгтэй 24 тамирчин насанд хүрэгчид болон элит ангилалд аваргаа тодруулав.

Эрэгтэйчүүдийн элит ангилалд Хилийн цэргийн 0303-р ангийн ахлагч спортын мастер Э.Төртогтох түрүүлсэн бол Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны ахлагч спортын мастер Г.Одхүү мөнгө, ОБЕГ-ын газрын "Аврагч" спорт хороо, Үндэсний аврах бригадын аврагч, дэд ахлагч Б.Эрдэнэбат хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн элит ангилалд ЦЕГ-ын мөрдөн байцаах алба, цагдаагийн ахмад, ОУХМ Б.Мөнгөнтуяа тэргүүн байр эзэлж, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны ахлах дэслэгч буудлагын ОУХМ Т.Баярцэцэг, Хилийн цэргийн 0303-р ангийн дэслэгч Б.Батчимэг нар удаалсан байна.

Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс “Ирвэс” клубийн тамирчин Г.Одбаяр алтан медаль хүртсэн бол ХХЕГ-ын 0208-р тусгай салбарын гэрээт тамирчин спортын мастер Э.Бадамгарав, “976 кроссфит” клубийн тамирчин Н.Өвгөнхүү нар мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн ангилалд “976 кроссфит” клубийн тамирчин А.Надмидсүрэн түрүүлж, "Мир мебель" ХХК-ийн тамирчид Н.Шинэмөрөн, Н.Номин нар удаалав.

LASER-RUN төрөлд тамирчид урьдчилсан шатанд 1500 м гүйсэн бол финалын шатанд 3 мянган метр гүйж, 10 м зайд лазер буудлага хийн өрсөлдлөө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооноос лазер буудлага, гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй