Шууд Chart

"Отгон-Од" клубийн "Бласт" баг нэг ч хожигдолгүйгээр тойргийн аварга боллоо

2023-01-25 11:04:32

Монголын хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тэмцээн Багануур дүүрэгт дөрвөн өдөр болж өндөрлөлөө. Энэ тойргоос шалгарсан дөрвөн баг плей-оффийн шатанд өрсөлдөх байсан тул тун өрсөлдөөнтэй тэмцээн болж өнгөрсөн юм.

"Отгон-Од" клубийн "Бласт" баг дөрвөн тоглолт хийхдээ ганц ч хожигдолгүй 12 оноотойгоор энэ тойргийн аварга боллоо. Харин "Шарын гол" баг гурван хожил, нэг хожигдолтой II байрт, талбайн эзэн "Багануур" баг III байрт, хоёрдугаар тойргийн аваргаар тодорсон "Билэгтхүү" баг IV байрт тус тус шалгарлаа.

Плей-офф

БЛАСТ vs БИЛЭГТХҮҮ

ШАРЫН ГОЛ vs БАГАНУУР

Плей-оффын тоглолтууд ирэх сарын дундуур Steppe arena ордонд явагдана.

Энэ удаагийн тэмцээнийг Монголын хоккейн шилдэг хамгаалагч, лигийн дөрвөн удаагийн аварга, “Багануур” багийн тоглогч Дашравдангийн Эрдэнэбилэг агсны нэрэмжит болгон зохион байгуулсан билээ.

3-р тойргийн шилдгүүд

ДОВТЛОГЧ: “Отгон-Од" клубийн "Бласт" багийн довтлогч А.Бату /13 гоол/

ХАМГААЛАГЧ:  Эрдэнэт хотын "Хангарьд" багийн хамгаалагч А.Богданов

ХААЛГАЧ: “Отгон-Од" клубийн "Бласт" багийн Б.Мөнхболд

ЗАЛУУ ТОГЛОГЧ: “Шарын гол” багийн тамирчин Б.Иххишиг

ТЭГШ ТОГЛОГЧ: Багануур багийн ахлагч, ОУХМ И.Алтангэрэл нар тус тус шалгарсан юм.

Шилдэгүүдэд Д.Эрдэнэбилэг агсны дүрслэл хөрөг бүхий цомыг "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал гардууллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Отгон-Од" клубийн "Бласт" баг нэг ч хожигдолгүйгээр тойргийн аварга боллоо  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй