Шууд Chart

Нидерландын домогт тулаанч Хакүхо М.Даваажаргал, Кёкүтэнхо Н.Цэвэгням нартай уулзжээ

2023-01-26 15:01:51

Нидерландын тулаанч, K-1 гран при тэмцээний гурван удаагийн аварга (1994, 1995, 1998), кикбоксын хүнд жингийн дэлхийн аварга (1990-1992, IKBF), тай боксын хүнд жингийн дэлхийн аварга (1991-1995, WMTA), тай боксын супер хүнд жингийн дэлхийн аварга (1995-1997, WMTA) Петер Артс Японд очиж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, их аварга Хакүхо М.Даваажаргал, гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням нартай уулзжээ.

Тэрбээр 1990-2000-аад он хүртэл дэлхийн тулааны хамгийн том тэмцээн байсан Японы К-1-д олон жил тэргүүлсэн тулаанч юм.

Дээрх уулзалтын дараа инстаграм хуудасдаа “Сүмогийн домог Хакүхотой олон жилийн дараа дахин уулзлаа. Мөн Кёкүтэнхотой” гэж бичсэн байна. Тэд “Миягино” дэвжээний “Хацү” башёгийн төгсгөлийн хүлээн авалтын үеэр уулзжээ.

Спорт сонирхогчид түүнийг энэ сарын 28-нд болох Хакүхогийн зодог тайлах ёслолд орохоор ирсэн байж магадгүй хэмээн таамаглаж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нидерландын домогт тулаанч Хакүхо М.Даваажаргал, Кёкүтэнхо Н.Цэвэгням нартай уулзжээ  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй