Шууд Chart

Харцага цолны болзлыг хоёр бөх хангалаа

2014-07-12 16:50:26

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат улсын начин Ш.Жаргалсайханыг, улсын арслан Х.Мөнхбаатар  аймгийн арслан Н.Адьяабатыг,  улсын арслан Д.Азжаргал улсын начин Б.Пүрэвсайханыг, улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Л.Лха-Очирыг, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн хурц арслан Ч.Батчулууныг,  улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Б.Суманчулууныг, улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан Б.Бадамсүрэнг тус тус амлан авч, улсын начин Ш.Пүрэвдагва, улсын харцага Н.Батсуурь нар тунаж барилдав. Энэ даваанд Б.Пүрэвсайхан, Ш.Жаргалсайхан нар харцага цолны болзол хангалаа.


Харцага цолны болзлыг хоёр бөх хангалаа   
Үзсэн: 1827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй