Шууд Chart

“Дайчин” таеквондогийн холбооны тамирчид тэргүүн байр эзэлжээ

2023-01-27 10:04:39

Дорнод аймгийн Чойбалсанд "Пүмсэ УАШТ-2023" тэмцээн болж, “Дайчин” таеквондогийн холбооны тамирчид амжилттай оролцон 26 алт, 20 мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж, “С” ангилалд багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.

“Дайчин” таеквондогийн холбоо нь Даланзадгад суманд тус спортыг мэргэжлийн хэмжээнд хөгжүүлэн хүүхэд залуусыг бэлтгэн олон улсын болон бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд манлайлан оролцож, тэргүүн, дэд байрыг эзэлж байгаа нь сургалтын чанар үнэлэмжийг харуулсаар байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд 2-3 таеквондогийн клуб сургалт явуулдаг бөгөөд хамгийн отгон нь “Дайчин” таеквондогийн холбоо юм. Тухайн клуб улирлын байдлаас шалтгаалан 60-70 суралцагч тогтмол хичээллэдэг.

Таеквондогийн спортын үндсэн зарчмуудын нэг бол хүндэтгэл юм. Хүүхдүүд энэхүү урлагаар хичээллэснээр гэр бүл, дасгалжуулагч, багийн хамт олноо хүндлэх ёсыг сайтар ойлгож суралцсан байдаг. Мөн тэсвэр тэвчээр, бие бялдрын зөв хөгжлөөр төлөвших зэрэг олон давуу талыг олж авч чаддаг байна.

Тэргүүн байр эзэлсэн “Дайчин таеквондогийн холбоо”-ны баг тамирчдыг Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, цаашдын тэмцээн уралдаанд амжилт хүсэж “Эрүүл иргэн-хөгжлийн тулгуур” хөтөлбөрөөс таван сая төгрөгийн дэмжлэг олголоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дайчин” таеквондогийн холбооны тамирчид тэргүүн байр эзэлжээ  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй