
Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа үргэлжилж байна.
Завхан аймгийн Идэр сумын уугуул, Монгол Улсын өсөх идэр начин Улсын начин Ш.Жаргалсайхан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Х.Мөнхбаатараар долоо давж улсын зааны болзлыг хангалаа. Мөн Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх улсын харцага Н.Батсуурь Улсын гарьд Д.Рагчаагаар долоо даван Монгол улсын заан цолны болзол хангалаа. Ийнхүү энэ наадмаар таван начин цолтон, нэг харцага цолтон, хоёр заан цолтон шинээр төрлөө.
Улсын начин Ш.Жаргалсайхан улсын заан цолны болзол хангалаа | ||
Үзсэн: 2028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.