
Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн наймын даваа эхэллээ.
Хүчит бөхийн наймын даваанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Улсын гарьд Н.Ганбаатар, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба, Завхан аймгийн Идэр сумын уугуул, Улсын начин Ш.Жаргалсайхан, Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх улсын харцага Н.Батсуурь нар шөвгийн дөрөвт үлдээд байгаа.
Ам авсан байдлыг танилцуулбал Улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Ш.Жаргалсайханг амлан авч, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Н.Батсуурь нар тунаж үлдлээ.
Хүчит бөхийн наймын даваа эхэллээ | ||
Үзсэн: 1785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.