Шууд Chart

Японы тэшүүрийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав

2023-01-30 10:18:21

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбооны урилгаар Японы шилдэг уран гулгагчид манай эх оронд хүрэлцэн ирээд буй.

“Тал нутгийн мөсөн шоу”-г хамтран зохион байгуулахаар хүрэлцэн ирсэн Японы тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хидетака Казетани, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ахлах ажилтан Томоко Дои нарыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Олимпик хауст хүлээн авч уулзан хамтын ажиллагааны яриа өрнүүллээ.

Уулзалтад Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл, уран гулгалтын тайлбарлагч А.Дэлгэрмаа нар байлцав.

МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулж буйд баяр хүргээд цаашид уран гулгалтаас гадна шорт-трек, тэшүүрийн төрлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Японы тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хидетака Казетани “Бидэнд хамтран ажиллах санал тавьсанд маш их талархаж байна. Монголд уран гулгалт эхлэлээ тавьж байна. Энэ спортыг цаашид хамтран хөгжүүлэхдээ баяртай байх болно. Монголчууд нэг л өдөр бидний хүчтэй өрсөлдөгч болон гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Японы тэшүүрийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй