
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа ид үргэлжилж байгаа энэ мөчид Завхан аймгийн Идэр сумын уугуул, Монгол Улсын өсөх идэр начин Улсын начин Ш.Жаргалсайхан Улсын гарьд Н.Ганбаатараар найм давж Монгол улсын гарьд цолны болзлыг хангалаа. Ингэснээр улсын гарьд цолны болзол хангаж, үзүүр түрүү булаалдахаар болж байна. Тэрээр энэ жилийн наадамд үнэхээр одтой наадаж байгаа.
Улсын начин Ш.Жаргалсайхан тавын даваанд аварга Г.Эрхэмбаярыг, 6-ын даваанд аварга С.Мөнхбатыг, 7-ын даваанд Х.Мөнхбаатар арсланг тус тус давсан билээ.
Ш.Жаргалсайхан гарьд цолны болзол хангалаа | ||
Үзсэн: 2555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.