Шууд Chart

Монгол Улсын ноолуурын салбарын үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2023-01-30 16:10:05

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан болон тус яамны  Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир, Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулга нар ноолуурын салбарын төлөөлөлтэй уулзаж, өнөөгийн байдал, “Ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19 өдрийн 380 дугаар тогтоолын хэрэгжилт, 2023 оны ноолуурын бэлтгэлд олгох зээлийн асуудлаар ярилцлаа.

Түүнчлэн эерэг үр дүн болон цаашдаа төрөөс татаас авалгүйгээр зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа эрхлэхэд чиглэсэн санхүүгийн тогтолцоо, экспортын зээл, экспортын даатгал зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Зээлийн хэрэгжилтийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнийг шинээр бий болох ажлын байр, ноолуурын салбарын экспортын өсөлт, улсын төсөвт нэмж төвлөрүүлэх татварын хэмжээгээр  ангилах шаардлагатайг Сангийн сайд онцолсон юм.

Эх сурвалж: Сангийн яам


Монгол Улсын ноолуурын салбарын үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй