Шууд Chart

Бүх оддын тоглолтод оролцох тамирчдын нэрс зарлагдлаа

2023-02-01 11:07:25

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн энэ оны бүх оддын тоглолтод оролцох тамирчдын нэрс зарлагдлаа. Энэ жилийн тухайд Монгол тамирчдын эсрэг легионерууд халз “тулалдана”.

Монголын багийн гараанд Т.Санчир, Б.Билгүүн, О.Энхбаатар, О.Эрдэнэцогт, М.Өлзий-Орших нар сонгогдсон бол легионеруудын багийн гараанд Пендарвис Уиллиамс, Энтони Харрис, Даррель Саммерс, Блэйк Хэмилтон, Кристофер Блэйк нар сонгогджээ.

Бүрэн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Дээрх тамирчдыг хөгжөөн дэмжигчид, багийн эздийн саналаар сонгосон аж.

Энэ жилийн бүх оддын хөтөлбөрт дараах арга хэмжээнүүд багтжээ.

    Монгол VS Легионер тамирчдын тоглолт

    Эмэгтэй бүх оддын тоглолт

    Тохолтын тэмцээн

    Гурван онооны тэмцээн

    Ур чадварын тэмцээн

    Олны танил эрхмүүдийн тоглолт

Дашрамд дурдахад, бүх оддын тоглолт энэ сарын 12-ны өдөр “UG” аренад болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүх оддын тоглолтод оролцох тамирчдын нэрс зарлагдлаа  
Үзсэн: 1680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй