Шууд Chart

12 настай Австрали охин скейтбордын ДАШТ-ийг тэргүүлж эхэллээ

2023-02-03 08:35:33

АНЭУ-ын Шаржа хотноо үргэлжилж буй скейтбордын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн гудамжны төрөлд өрсөлдсөн 81 тамирчнаас хамгийн шилдэг үзүүлэлттэй 27 нь хоёрдугаар шатанд шалгараад байна.

Цааш медалийн төлөө өрсөлдөхөөр үлдсэн эдгээр тамирчдыг Австралийн 12 настай Клое Коуэл тэргүүлэн гарч ирсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрбээр эхний шатанд 83.15 оноо авсан бол ард нь жагсаж буй Японы Үэмүра Аои 65.28 оноотой байгаа юм.

“Би найм, есөн настайгаасаа тэмцээнд оролцож эхэлсэн. Эхэндээ айдаг байлаа. Харин найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөж эхэлснээс хойш тэмцээнд орохдоо дуртай болсон” хэмээн скейтбордын залуу од өгүүлжээ.

Ирэх бямба гарагт эмэгтэйчүүдийн гудамжны төрлийн хагас шигшээ тэмцээн эхэлнэ.

Парисын олимпын скейтбордын тэмцээнд 88 тамирчин дөрвөн төрөлд өрсөлдөх бөгөөд тамирчид чансааны оноо олгох тэмцээнд үзүүлсэн амжилтаараа олимпын эрхээ авах юм.

Токиогийн олимпын эмэгтэй скейтбордын хоёр төрөлд Японы тамирчид болох 19 настай С.Ёшозүми, 14 настай М.Нишия нар түрүүлж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

12 настай Австрали охин скейтбордын ДАШТ-ийг тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй