Шууд Chart

Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн удирдлагууд уулзалт-хэлэлцүүлэгт хамрагдлаа

2023-02-03 08:38:47

МҮОХ, МҮОА, БТСУХ, Боловсролын ерөнхий газраас хамтран “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдааныг зарлаад буй.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, Олимпын танхим хариуцсан арга зүйчдийн уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд болов.

Уулзалтад 50 гаруй оролцогчид хамрагдан олимпын танхимын үлгэрчилсэн загварыг танилцуулж, олимпын боловсрол, хүмүүжлийг хүүхэд багачуудад эзэмшүүлэх, болзолт уралдааны зохион байгуулалт зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцлээ.

Уулзалтад МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, хүүхэд багачуудад олимпын үнэт зүйлсийг сурталчлах үндсэн зорилготой Болзолт уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн удирдлагууд уулзалт-хэлэлцүүлэгт хамрагдлаа  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй