Шууд Chart

“Моби дээд лиг”-ийн клубүүдийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ

2023-02-03 08:48:32

МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн зүгээс ирэх гуравдугаар сард 2022-2023 оны “Моби дээд лиг”-ийн улирал үргэлжилж байгаатай холбогдуулан тус лигийн клубүүдийн удирдлагууд, менежерүүд болон дасгалжуулагч нартай уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтаар “Лигийн хөгжлийн хөтөлбөр”-ийн явцын мэдээллийг товч танилцуулж цаашид хийгдэх ажлуудын хүрээнд клубүүдийн төлөөлөл болон бусад мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан төслийн нэгжийг зохион байгуулж хамтран ажиллах, 2022-2023 “Моби дээд лиг”-ийн хуваарийг батлагдсан календарийн дагуу зохион байгуулах талаар танилцуулж холбоотой мэдээллийг хүргэв.

Үндэсний шигшээ багийн албаны зүгээс 2023 оны төлөвлөгөөгөө танилцуулж, 2023 онд оролцох "FIFA World Cup 2026", "AFC Asian Cup 2027" болон "AFC U23 Asian Cup" тэмцээнүүдийн урьдчилсан шатны тоглолтуудад оролцохтой холбогдуулан 2023-2024 оны тэмцээний календарь болон “Моби Дээд Лиг”-ийн хуваарийн талаар танилцуулав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Моби дээд лиг”-ийн клубүүдийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй