Шууд Chart

Элчин Сайд Д.Ганболд БНАСШУ-ын Ерөнхийлөгч Р.Вирминсингхе-д итгэмжлэх жуух бичгээ барив

2023-02-03 15:52:46

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Ерөнхийлөгч Р.Вирминсингхе-д Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс тунхагласны 75 жилийн ойг тохиолдуулан илгээсэн баярын захидлыг гардуулав. Мөн тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Р.Викремесингхе хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлон тэмдэглээд Элчин сайд Д.Ганболдыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.


Элчин Сайд Д.Ганболд БНАСШУ-ын Ерөнхийлөгч Р.Вирминсингхе-д итгэмжлэх жуух бичгээ барив  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй