Шууд Chart

Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023-02-03 19:29:27

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Мапуто хотноо тус улсын Ерөнхийлөгч Филипе Хасинто Ньюсид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Мозамбик улсын Ерөнхийлөгч Филипе Хасинто Ньюси Элчин сайд Э.Булганыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Э.Булган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг түүнд уламжилж, хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мозамбик Улсын Ерөнхийлөгч Филипе Хасинто Ньюси Элчин сайдад үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж амжилт хүсээд, Монгол-Мозамбикийн харилцааг хөгжүүлэх үйлсэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Мозамбик Улсын хооронд 1975 оны 9 дүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон.


Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй