Шууд Chart

Эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов

2023-02-06 10:50:12

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Вашингтон хотод ажиллах үеэрээ АНУ-ын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлийн байгууллагуудтай цуврал уулзалтууд хийв.

Тухайлбал, ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр Төрийн департаментын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал хариуцсан ТНБД-ын орлогч Х.Фернандез-тэй уулзаж, Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалт, мөн хүрээнд хийгдсэн хоёр талын уулзалтуудын дүнгийн талаар ярилцаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Түүнчлэн ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр АНУ-ын Экспорт, импорт банк (ЭКСИМ)-ны Удирдах зөвлөлийн дарга хатагтай Р. Жо Люис-тэй уулзав. Уулзалтаар талууд Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтын дүн, Монгол, Америкийн эдийн засгийн харилцааны зорилт зэргийн талаар дэлгэрэнгүй санал, мэдээлэл солилцов.

АНУ-ын ЭКСИМ банкнаас Монгол Улстай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэхүү сайн жишээ, амжилт дээрээ тулгуурлан хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх, шинэ салбаруудад хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Талууд хамтран ажиллах боломжит салбаруудыг хамтран тодорхойлж, эдгээрт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт авах зэрэг асуудлаар санамж бичиг байгуулахаар тохиролцов гэж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.


Эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй