Шууд Chart

“ГРЭММИ-2023”-ийг дуучин Бейонсе тэргүүлж, Адель удаалж байна

2023-02-07 10:02:57

Хөгжмийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болох Грэммийн шагнал гардуулах ёслол 65 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн Грэммийн түүхэн амжилтыг дуучин Бейонсе эвдэх төлөвтэй байгааг гадны хэвлэлүүд онцолж байгаа юм. Грэммийн шагналыг 28 удаа хүртсэн дуучин Бейонсе энэ жил есөн шагналд нэр дэвшсэн. Тэрбээр одоогоор гурван төрөлд нь ялалт байгуулаад байна.

65 дахь удаагийн Грэммид нэр дэвшсэн номинацын тоогоороо Бейонсегийн араас дуучин Адель явж буй. Тэрбээр нийт долоон номинацид нэр дэвшсэн билээ.

Энэ жил нийт Грэммийн нийт 91 төрөлд шагнал гардуулна.

Грэммийн одоогоор тодроод буй ялагчид:

Хөгжмийн шилдэг видео

Тэйлор Свифт – All Too Well (10 Minute Version) (The Short Film)

Шилдэг гоцлол поп

Шилдэг дуэт болон хамтлагийн поп

Sam Smith & Kim Petras – Unholy

Шилдэг уламжлалт вокал поп цомог

Michael Bublé – Higher

Шилдэг вокал поп цомог

Харри Стайлс – Harry’s House

Шилдэг бүжгийн бичлэг

Beyoncé – Break My Soul

Шилдэг бүжигтэй цомог

Шилдэг R&B уран бүтээл

Muni Long – Hrs & Hrs

Шилдэг R&B уран бүтээл

Beyoncé – Plastic Off The Sofa

Шилдэг R&B дуу

Beyoncé – Cuff It

Шилдэг R&B цомог

Robert Glasper – Black Radio III

Шилдэг урбан цомог

Steve Lacy – Gemini Rights

Нийтэлсэн: У.Баярсайхан

“ГРЭММИ-2023”-ийг дуучин Бейонсе тэргүүлж, Адель удаалж байна  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй