Шууд Chart

Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна

2023-02-07 11:09:06

Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, үр дүнг тооцох жил болгож салбарын хэмжээнд нээлттэй, ил тод, шуурхай, төрийн үйлчилгээг иргэддээ түгжрэлгүй хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа агентлагууд 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар нарт өнөөдөр /2023.02.07/  танилцуулан, хэлэлцэж  байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ, Тавантолгой төмөр зам ХХК, Далайн захиргаа гэсэн агентлаг, төрийн өмчит компаниуд багтаж байна гэж Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.

 


Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна   
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй