Шууд Chart

Олон улсын дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2023-02-07 15:45:48

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн тэтгэлэгтэйгээр АНУ, Унгар болон Канад улсад суралцах сургалтуудад хамрагдах боломжийг дасгалжуулагчдад нээлттэйгээр зарлалаа.

МҮОХ-ны дэмжлэгтэйгээр Монголын туялзуур сэлэмний дасгалжуулагч Г.Халиунаа АНУ-ын ҮОХ, АНУ-ын Дэйлвэрийн их сургуулийн хамтарсан “Олон улсын дасгалжуулагчийн сертификат олгох” сургалтад суралцаж байгаа бол Монголын каное каякийн спорт холбооны дасгалжуулагч  Н.Батхишиг цахим сургалтад хамрагдаад байна.

Мөн Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургуулийн дасгалжуулагчийн гурван сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрт Монголын хөлбөмбөг, жүдо, туялзуур сэлэмний дасгалжуулагчид амжилттай суралцаж төгссөн билээ.

Сургалт явагдах хэл англи, франц бөгөөд цахимаар явагдана.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон улсын дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй