Шууд Chart

Шигшээ багт дуудагдсан тамирчид цугларалтад гарч, бэлтгэлээ эхлүүлжээ

2023-02-14 13:02:28

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх хоёрдугаар шатны тоглолтууд Улаанбаатар хотноо болно. Нэгдүгээр шатаа гурван хожил, нэг хожигдолтой давсан Монголын шигшээ баг хоёрдугаар шатны F хэсэгт Тайланд, Гуам, Хонг Конг, Малайз, Сингапур гэсэн таван улсын шигшээтэй орсон бөгөөд үүнээс Хонг Конг, Сингапур, Гуам гуравтай тоглох хуваарьтай.

Эхний тоглолтоо “Хөх чононууд” хоёрдугаар сарын 24-нд Хонг Конгийн эсрэг хийнэ. Хоёр баг сүүлд 2014 онд учраа таарахад Монгол 86-77 гэсэн харьцаатай хожиж байв. Хоёр дахь тоглолтоо Монголчууд хоёрдугаар сарын 25-нд Сингапурын эсрэг хийнэ. Магадгүй энэ тоглолт тэдний түүхэн дэх анхны учраа байх. Харин сүүлийн тоглолтоо хүчирхэг Гуамын эсрэг хоёрдугаар сарын 26-нд хийнэ. Хүчирхэг гэдгийг учир нь Гуамын шигшээд Америк гаралтай цөөнгүй тоглогчид бий.

Саяхан Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн хуралдаж, дээрх тэмцээнд оролцох шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнийг зарласан. Тэгвэл өчигдрөөс шигшээ багт дуудагдсан тамирчид цугларалтад гарч, бэлтгэлээ эхлүүлжээ. Тэмцээний өмнөхөн үндсэн багт багтсан 12 тамирчныг зарлах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шигшээ багт дуудагдсан тамирчид цугларалтад гарч, бэлтгэлээ эхлүүлжээ   
Үзсэн: 2609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй