Шууд Chart

Аймгийн алдарт уяач Б.Насанболдын буурал азарга, нийслэлийн алдарт уяач Т.Ганболдын туулай хээр түрүү магнайд хурдаллаа

2023-02-28 08:16:07

“Хүлгийн төвөргөөн” энтертайнмент, “ТМ” телевизийн хамтын бүтээл “Хөх уяач” реалит цуврал нэвтрүүлгийн хаалт буюу есөн Монгол азарга, их насны морьдын уралдаан шинийн таванд Төв аймгийн Сэргэлэн суманд боллоо.

Хурдан морины уралдаан сүүлийн жилүүдэд Монгол, эрлийзээр ялгагддаг болсон. Хурдны чанарт нь илүү анхаарахын тулд уяачид морьдоо маш ихээр эрлийзжүүлж байна. Тэгэхээр адуу малаа бэлчээрээр адгуулж байгаа Монгол хөх уяач, Монгол морь хоёр ард үлддэг цаг ирсэн тул энэ байдлыг сэргээх үүднээс “Хүлгийн төвөргөөн” энтертайнментын захирал, аймгийн алдарт уяач Э.Энхбаяр санаачлан дээрх төслийг эхлүүлсэн билээ.

Нэвтрүүлэгт аймгийн алдарт уяач цолтой есөн эрхэм Монгол азарга, их насны морио уяж өрсөлдөв. 

Үзэгчид тус нэвтрүүлгээс оролцогчид морьдынхоо өвлийн уяаг хэрхэн хийдэг, ямар тэжээл өгдөг, ямар ажил хийдэг, хэн нь уяаны ямар онцлогтой байна вэ зэргийг мэдсэн юм.

Уяачид 40 хоног мориндоо ажил хийж буйг “ТМ” телевизээр гарсан “Хөх уяач” реалит цуврал нэвтрүүлгээс харсан билээ.

Ивээн тэтгэгч байгууллагаар “Agro feed”, manlai.mn, “Морьтон” эмнэлэг ажиллав.  

Нэвтрүүлгийн санаачлагчаар Э.Энхбаяр, ерөнхий найруулагчаар О.Баатархүү, ерөнхий редактороор У.Баярсайхан, хөтлөгчөөр Ц.Дуня, зураглаачаар Д.Нацагдоо, Л.Мөнх-Эрдэнэ, Ц.Цогтсайхан, Т.Амартүвшин, жолоочоор Д.Мандах, О.Буяннэмэх, АЗА Б.Наранчимэг, менежерээр Ц.Аззаяа, эвлүүлэгчээр Л.Отгонзориг, О.Баатархүү, эфирийн найруулагчаар П.Сүхбаатар, Т.Рэнцэн, тайлбарыг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Г.Алтанбагана, уран бүтээлч Ганболд нар уншсан юм.

Уралдааны жагсаалтыг дараах байдлаар танилцуулж байна.

Азарга

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул ААУ Б.Насанболдын буурал түрүү

- Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул ААУ С.Одгэрэлийн хонгор аман хүзүү

- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Э. Энхбаярын шувуухай зээрд айргийн гурав

- Төв аймгийн Баянцагаан сумын харьяат ААУ Д.Батболдын хүрэн айргийн дөрөв

- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул ААУ Б. Эрдэнэбаярын буурал айргийн тав

Их нас

- Төв аймгийн Баянцагаан сумын уугуул НАУ Т.Ганболдын туулай хээр түрүү

- Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул ААУ С.Одгэрэлийн хонгор аман хүзүү

- Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат ААУ Д.Баттулгын хүрэн айргийн гурав

- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул ААУ Б.Эрдэнэбаярын саарал айргийн дөрөв

- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул ААУ Э.Энхбаярын ханагар зээрд айргийн тав

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн алдарт уяач Б.Насанболдын буурал азарга, нийслэлийн алдарт уяач Т.Ганболдын туулай хээр түрүү магнайд хурдаллаа   
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй