Шууд Chart

Зэвсэгт хүчний жанжин тугийг заллаа

2014-07-18 09:09:17

 Батлан хамгаалахын сайдын  “Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийг шинээр бүтээх тухай тушаалын дагуу Зэвсэгт хүчний Жанжин тугийг шинээр бүтээснээ ЗХЖШ-т гардуулах, “Бүгд Найрамдах Монгол Ардын хувьсгалт цэргийн Жанжин туг”-ийг Монгол цэргийн музейд шилжүүлэн өгч хадгалуулах ёслолын ажиллагаа наадмын өмнөх өдөр болсон билээ.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Зэвсэгт хүчний Жанжин тугийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавт гардуулан өгсөний дараа “БНМАУ-ын Ардын Хувьсгалт цэргийн жанжин туг”, “Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийгМонгол цэргийн музейд хадгалуулах БХ-ын сайдын болон ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу уг тугийг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол цэргийн музейн захирал хурандаа Г.Золзаяа нар МУ-ын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу хүндэтгэлтэйгээр хүлээлцлээ.
 
Ийнхүү “БНМАУ-ын Ардын Хувьсгалт цэргийн жанжин туг”, “Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн, Маршал хүндэтгэлийн танхим”-даа ёс төртэй заллаа.
 

Зэвсэгт хүчний жанжин тугийг заллаа   
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй