Шууд Chart

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ

2024-05-10 10:28:24

Тайланд улсын Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван, 107 кг-д Паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Б.Уранжаргал нар хүч үзэж буйгаас 107 кг-ын жинд Энхбаярын Содномпилжээ цээжнээс 235 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Э.Содномпилжээгийн Дэлхийн цомын зургаа дахь түрүү болов. Энэ тэмцээнээс “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгож байгаа ба паралимпын эрхийн сүүлийн тэмцээн Гүрж улсад зургадугаар сарын 20-26-нд болох юм. Тус тэмцээний дараа “Парис-2024” паралимпын эрх авсан тамирчдыг зарлах бөгөөд одоогийн байдлаар манай улсаас Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын эрхийн оноонд хүрсэн байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ  
Үзсэн: 1973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Нар [127.0.0.xxx] 2024-05-11 00:09
Баяр хүргээд амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй