Шууд Chart

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дараалан ялалт байгууллаа

2024-05-09 10:05:48

АНУ-ын Флорида мужид өнөөдөр сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж, гуравдугаар үед буулган авснаар 10 дараалан (дөрөвт нь хүнд цохилт) ялалт байгууллаа.

Түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Пуэрто Рико улсын боксчин Альберто Меркадо нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин байв.

Сүүлийн зургаан тулааныхаа ердөө нэгт нь ялж, тавд нь ялагдаад байна.

Харин Э.Цэндбаатар энэ ялалтынхаа араас Тайланд улсад тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 2-нд болох “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний 63.5 кг-ын жинд өрсөлдөх юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дараалан ялалт байгууллаа  
Үзсэн: 2967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-09 23:36
Чи илүү шүү амжилт
Зочин [127.0.0.xxx] 2024-05-09 10:41
яг одоо гарч байгаа нэвтрүүлгээ хардаа ямар ч дуу байхгүй шахуу, орчуулгагүй, хэнийг доромжлоод байгаа юм бэ? хандлага чинь шууд харгадаж байна ш дээ.

Бидэнтэй нэгдээрэй