Шууд Chart

Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 9-12-ны хооронд болно

2023-03-02 12:05:44

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 9-12-ны хооронд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын зааланд болно.

Тэмцээн эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг, эмэгтэй 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-д өрсөлдөх юм.

Жин тус бүр эхний гурван байр эзэлсэн тамирдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгохоос гадна Засгийн газрын мөнгөн шагналд нэрсийг нь оруулах аж.

Тэмцээний зорилго нь Монгол Улсын төрийн далбааг тив, дэлхийн тавцанд гаргасан алдарт тамирчдынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлэх, залуу тамирчдын залгамж халааг бэлтгэх, туршлага солиулах, ур чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг өрнүүлэхэд оршиж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 9-12-ны хооронд болно   
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй