Шууд Chart

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ дахь анхны тулаанаа ялалтаар эхлүүлжээ

2023-03-03 10:19:54

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын АНУ дахь анхны тулаанаа Жиованни Гитеррезийн эсрэг Нью Йорк хотын Sony Hall цэнгэлдэхэд хийсэн юм.

Тэрбээр гуравдугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ. Ингэснээр мэргэжлийн бокст таван удаа тулалдахдаа бүгдэд нь ялаад байна.  

Тулааны дараа Э.Цэндбаатар "Би хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж Америкт ирсэн. Өнөөдрийн тулаан гайхалтай байлаа. Би өдрөөс өдөрт сайжирсаар байх болно. Намайг дэмжиж буй бүх хүний итгэлийг алдалгүйгээр улам илүү гялалзана" гэжээ.

Тэрбээр 2018 онд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ дахь анхны тулаанаа ялалтаар эхлүүлжээ  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй