Шууд Chart

Дэлхийн зохиолчдын өдөр өнөөдөр тохиож байна

2023-03-03 10:28:13

Дэлхийн зохиолчдын өдөр жилийн гуравдугаар сарын энэ өдөр тохиодог билээ. Уг өдрийг олон улсын “Pen” клуб 48 дугаар конгрессийн шийдвэрээр 1986 оноос эхлэх тэмдэглэх болсон түүхтэй.

Ном хэмээх аугаа гайхамшиг хүн төрөлхтний оюуныг гийгүүлж, гэрэлт ирээдүй өөд хөтөлсөөр ирсэн.

Зохиолчдын ачаар бид үзэж хараагүй гараг ертөнцийг нээж, тэнгис далайн гүнд шумбаж, хайрлан дурлаж басхүү ухааран сэхээрч, бодож бясалгадаг билээ.

Иймд яруу сайхан үгсээрээ оюуны мэлмийг гийгүүлж байдаг, Монголын болон дэлхийн зохиолчдодоо баярын мэнд хүргэе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн зохиолчдын өдөр өнөөдөр тохиож байна   
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй