Шууд Chart

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гиннесийн номонд бичигдлээ

2023-03-03 11:37:23

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ Гиннесийн номонд бичигдлээ.

Тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн юм.

Ингэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа гурван кг-аар ахиулсан байдаг. Тиймээс түүний амжилтыг албан ёсоор “Гиннес”-т бүртгэж авчээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гиннесийн номонд бичигдлээ  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй