Шууд Chart

"Наурызын баяр"-т зориулсан барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ

2023-03-20 09:40:01

Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпорац, “Гацуурт” ХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хово центр” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын начин О.Түмэн нар шалгарлаа.

Шөвгийн наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн, Д.Хүдэрбулга нар үлдэв.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Наурызын баяр"-т зориулсан барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ   
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй