Шууд Chart

Монголын Үндэсний шигшээ баг өнөөдөр Гүрж Улсыг зорино

2023-03-21 10:24:55

Монголын Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны (FIFA DAYS) өдрүүдээр Европ тивийг зорьж Гүрж Улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Энэ нь Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багийн эсрэг нөхөрсөг тоглолт юм.

Манай шигшээ баг энэ сарын 25-нд Гүржийн Батуми хотноо Гүрж улсын шигшээ багийн эсрэг тоглох бөгөөд өнөөдөр тус улсыг зорих гэж байна.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка шигшээ багт 23 тоглогчийг дуудаж, бямба, ням гарагуудад баг тамирчид нэгдсэн бэлтгэлд хамрагдлаа.

Словакийн Лигт тоглож буй Г.Ганбаяр шигшээ багтаа дуудагдсан бөгөөд түүний хувьд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох боломжтой юм. Мөн Ичиро Оцука ахлах дасгалжуулагч 20 хүртэлх шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчдыг багтаа дуудсан нь шигшээ багаа хэрхэн залуу бүрэлдэхүүнтэй болгож буйг илтгэж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын Үндэсний шигшээ баг өнөөдөр Гүрж Улсыг зорино  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй