Шууд Chart

Улсын харцага О.Бахытыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа

2023-03-22 08:52:31

Наурызын өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн “Ром” олимпын зөвлөлийн дарга, гавьяат тамирчин, улсын харцага О.Бахытыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.

О.Бахыт үндэсний бөхөөр амжилттай барилдан улсын наадамд гурван удаа шөвгөрсөн бөгөөд 1982 онд зургаа давсан амжилтаараа хожим улсын харцага цол хүртсэн юм.  Үндэсний бөхөөс гадна их спортоор тууштай хичээллэж, 1980 оны Москвагийн олимп, 1983, 1985, 1986 оны ДАШТ-д чөлөөт бөхийн төрлөөр оролцож байв.

Түүний спорт, олимпизмыг орон нутагтаа хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын харцага О.Бахытыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа  
Үзсэн: 423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй