Шууд Chart

JCI-ийн “Mentorship for RISE” төслийн нээлт дөрөв дэх жилдээ боллоо

2023-03-24 09:18:34

JCI-ийн Монгол болон гадаад орны салбартай хамтран хэрэгжүүлж буй “Mentorship for RISE” төслийн нээлт “Millenium plaza” дөрөв дэх жилдээ боллоо.

JCI олон улсын байгууллага нь 18-40 насны манлайлагч залуусын нэгдэл бөгөөд дэлхийн 124 оронд салбартай нийгэм болон тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хангах, эерэг өөрчлөлтийг бүтээх олон арван төслийг хэрэгжүүлдэг байна. Мөн өөрсдийн гишүүдийнхээ манлайлал болон хувь хүний хөгжлийг ихээхэн дэмждэг байгууллага аж.

“Mentorship for RISE” төсөл нь 2019 онд анх эхэлснээсээ хойш жил ирэх тусам чанаржиж, хүрээгээ тэлжээ. Эхний жил 62 залууг ментортой болгох хөтөлбөрөөр эхэлсэн бол 2022 онд “Өөр өөрийнхөө өнгөөр тод гэрэлтэж, ганцаараа биш хамтдаа хөгжиж, илүү сайхан гэрэлт ирээдүйг бүтээцгээе” гэсэн JCI Монгол байгууллагын үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг билэгдэн анги тус бүр 30 ментий, 30 ментортойгоор зохион байгуулагдаж байв.

 

Тэгвэл 2023 оны төсөл юугаараа онцлог вэ?

  1. Монгол Улсын нийгэм, эдийн засагт бизнес эрхлэгчдийг, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, манлайллыг дэмжих, суралцах, хөгжих боломжоор хангахад түлхэц болохуйц “RISE For Women” хөтөлбөрийг шинээр нээв.
  2. Вьетнам Улсын JCI байгууллагатай хамтран олон улсын ментортой болох боломжийг гишүүддээ олгов.
  3. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ментор болон ментее нар нэг жилийн хугацаанд хамтран ажиллах бөгөөд ажил, амьдралын хэв маяг, карьер зэргийг суралцах боломж олгов.

Гурван бүлэгт чиглэн хэрэгжих уг төслийн хөтөлбөрүүдийг дурдвал:

  1. “JCI Mentorship” нь JCI байгууллагын шинэ гишүүдийн хөгжлийг дэмжих, шинэ үеийн манлайлагч гишүүдийг бэлтгэх зорилготой 17 салбар байгууллагын төлөөлөлд зориулсан хөтөлбөр юм.
  2. “RISE for Women” нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт бизнес эрхлэгчдийг, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, манлайллыг дэмжих, суралцах, хөгжих боломжоор хангахад түлхэц болохуйц хөтөлбөр юм.
  3. “Mentorship for RISE” нь хоёр болон түүнээс дээш жил салбар байгууллагын удирдлагын багт алба хашсан залуу манлайлагчдыг ирээдүйн JCI удирдагч болгон бэлтгэх зорилготой бөгөөд 17 салбар байгууллагын төлөөлөл, JCI Вьетнам салбар байгууллагын 18 оролцогч хамтран оролцож буй юм.
Нийтэлсэн: У.Баярсайхан

JCI-ийн “Mentorship for RISE” төслийн нээлт дөрөв дэх жилдээ боллоо  
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-24 10:31
Boldog bol huuhdee iishee oruulah ymsan
Зочин [127.0.0.xxx] 2023-03-24 10:31
Minii duu ungursun jil ene hutulburt oroltsoj bsn ih ym sursan bnlee
Зочин [127.0.0.xxx] 2023-03-24 10:31
woow nice

Бидэнтэй нэгдээрэй