Шууд Chart

Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамъянтогтох жонокүчи зиндаанд түрүүлжээ

2023-03-27 08:58:05

Японы Осака хотод мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн боллоо. Жонокүчи зиндаанд нэг ч өвдөг шороодоогүй байсан Асахакүрюү өнөөдөр жонидан зиндааны Такашёокиг ялж, жонокүчи зиндаанд 7:0 түрүүллээ.

Архангай аймгийн Булган сумын уугуул, улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамъянтогтох Асасэкирюү Б.Дашнямын "Такасаго" дэвжээнд Асахакүрюү 朝白龍 буюу Өглөөний цагаан луу нэрээр барилдаж байгаа билээ. Тэрбээр 24 настай, 182 см өндөр, 150 кг жинтэй. Тэгвэл өвөө нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтох агсан юм.

Барилдаанд түрүүлснийхээ дараа “Анх удаа тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Ахлах сургууль, Такүшёкү их сургуульд ч сүмо барилдаж байхдаа түрүүлж байгаагүй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамъянтогтох жонокүчи зиндаанд түрүүлжээ   
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй