Шууд Chart

Б.Эрдэнэбаяр олимпын алт, мөнгө, хүрэл медальт Лаша Шавдатуашвилиг ялж, алтан медаль хүртлээ

2023-03-27 09:15:06

Гүрж Улсад болсон Тбилисийн Их дуулгад Монголын баг тамирчид өрсөлдөн нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр гуравдугаарт бичигдэв. Нийт 16 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн -48 кг-д Г.Наранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -66 кг-д Ё.Басхүү мөнгө, -73 кг-д Б.Эрдэнэбаяр алт, -100 кг-д Б.Гончигсүрэн мөнгөн медаль тус тус хүртлээ.

Эдгээр тамирчдаас Б.Эрдэнэбаярыг онцлох нь зүйтэй. Улсын аварга болсон тэрбээр Их дуулгын анхны медалиа хүртсэн нь энэ бөгөөд ердөө 23 настай. Алтан медаль хүртэх замдаа Гүржийн алдарт бөх, олимпын алт, мөнгө, хүрэл медальт Лаша Шавдатуашвилиг ялсан нь шуугиан тарьсан.

Гүрж Улсад дан ганц Монголын жүдогийн шигшээ баг очоогүй. Тэдэнтэй хамт хөлбөмбөгийн шигшээ баг очиж, талбайн эзэдтэй нөхөрсөг тоглолт хийсэн. Тоглолт хэдий 6-1 гэсэн харьцаатай Гүржийн илт давуугаар өндөрлөсөн ч тооны харьцаа 1-0 байхад Б.Балжинням тэнцээний гоолыг оруулж, гүржүүдийг сандаргаад зогсохгүй элэг нэгтнүүдээ баярлуулсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Эрдэнэбаяр олимпын алт, мөнгө, хүрэл медальт Лаша Шавдатуашвилиг ялж, алтан медаль хүртлээ  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй