Шууд Chart

Төв аймгийн уяачдын холбоо аймгийнхаа ойд болон эрүүл мэндийн байгууллагадаа хандив өргөжээ

2023-03-27 13:24:18

Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан Төв аймгийн морин спорт уяачдын холбооноос аймгийнхаа эмч нарын эрдэм шинжилгээний хуралд хандив өргөжээ.

Тодруулбал, 2.3 сая төгрөгөөр аймгийн эмч нарын эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж, найман сая төгрөгөөр нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авч өгсөн байна.

Мөн Төв аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд Төв аймгийн уяачид 10.3 сая төгрөгөөр  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төв аймгийн уяачдын холбоо аймгийнхаа ойд болон эрүүл мэндийн байгууллагадаа хандив өргөжээ  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй