Шууд Chart

Түнтүүлэй "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулжээ

2023-03-27 14:01:38

"Эргэж ирэхгүй намар" уран сайхны киноны уран бүтээлчид ганзага дүүрэн эх орондоо ирлээ. Киноны хамт олон Швейцар улсын "Festival International du Film de Fribourg" буюу "Фрибургийн Олон Улсын кино наадам"-д оролцсон юм.

Тус наадамд "Эргэж ирэхгүй намар" кинонд Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ "Special mention-Best Actor” буюу "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулж шагнал хүртсэн байна.

Киноны гол чимэг болсон Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээх жүжигчнийг кино багийнхан гурван жилийн турш хайсан гэдэг. Г.Тэнүүн-Эрдэнэ хүү өмнө нь "Солиот эх" кинонд дүр бүтээж байсан. Тус киноноос хүүг хармагцаа Түнтүүлэйн дүрд тохирох жүжигчин байна хэмээн харсан кино багийнхны сонголт мэргэн байсныг энэхүү үйл явдал мөн батлан харууллаа.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Түнтүүлэй "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулжээ  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй