Шууд Chart

Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймагт хөшгөө нээлээ

2023-03-28 09:10:47

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийтийн хөлбөмбөг" төсөл, "Нээлттай Дорноговь" зорилтот жилийн хүрээнд МХБХ-ноос зохион байгуулж буй 21 аймгийн футзалын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Дорноговь аймгийн Сайншанд хотноо нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга М.Энх-Амгалан, Монгол улсын Ерөнхийлөгчийн спортын зөвлөх, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Болд, АХБХ-ны Хөгжлийн хорооны гишүүн МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн удирдлагууд болон тэмцээнд оролцож буй 18 аймгийн шигшээ багийн тамирчид, шүүгчид оролцлоо.

Тэмцээнийг нээж Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал хөлбөмбөгийн спортыг дэмжин ажиллахаа хэлж Дорноговь аймгийнхаа хөлбөмбөгийн холбоо болон баг, тамирчдыг дэмжин тэмцээн, уралдаанд тогтмол оролцуулдаг ба цаашлаад аймагтаа стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болох, “Сургуулийн хөлбөмбөг”, “Дасгалжуулагч багшийн боловсрол” хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллахаа хэлж МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга М.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж танилцуулснаар 21 аймгийн Футзалын АШТ нээсэн юм.

Энэ сарын 21-нээс эхэлсэн орон нутгийн шүүгчийн сургалтад хамрагдаж амжилттай тэнцэж тус тэмцээнийг МХБХ-ны ангилалтай шүүгчидтэй хамтран шүүн удирдахаар шүүгчдэд орон нутгийн “С” ангиллын шүүгчийн батламжийг ЕНБД Д.Тэрбаатар гардуулав.

Ингээд 21 аймгийн футзалын аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 2 хүртэл үргэлжлэх бөгөөд аварга болсон аймгийн шигшээ баг дөрөвдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын аварга болох Хан-Уул дүүргийн шигшээ багтай цорын ганц тоглолтоор футзалын "Үндэсний цом"-ын төлөө өрсөлдөх юм.

Тэмцээнийг хамтран зохион байгуулагч Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар болон, Биеийн тамир спортын газар.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймагт хөшгөө нээлээ  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй