Шууд Chart

Б.Эрдэнэбаяр 120 байр урагшилж 37 дугаар байрт бичигдлээ

2023-03-29 11:13:43

Тбилисид өнгөрсөн долоо хоногт болсон жүдо бөхийн "Их Дуулга" тэмцээнд 73 кг-ын жинд шуугиантайхан түрүүлсэн спортын мастер Батзаяагийн Эрдэнэбаяр IJF-гийн шинэчилсэн чансаанд маш том үсрэлтийг хийлээ.

23 настай түүний хувьд энэ жилээс 81 кг-аас уруудаж 73 кг-ын жинд насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа түрүүлсэн юм. Харин шинэ жиндээ зодоглосон гурав дахь тэмцээндээ оролцоод анхны алтан медалиа гардав. 
Б.Эрдэнэбаярын хувьд Тбилисийн “Их Дуулга” тэмцээний өмнө 160 оноотой жагсаалтын 157 дугаар байрт явж байсан бол алтан медаль хүртсэний дараа 1000 оноо чансаандаа нэмснээр 120 байр урагшилж 37 дугаар байрт бичигдлээ.


Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Эрдэнэбаяр 120 байр урагшилж 37 дугаар байрт бичигдлээ  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй