Шууд Chart

Мастер ангиллын тамирчдын Футзалын тэмцээн өндөрлөлөө

2023-03-31 09:16:11

Жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөрт зориулсан Мастер ангиллын тамирчдын Футзалын тэмцээн таван насны ангиллаар МХБХ-ны Футзалын ордонд гуравдугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэл явагдаж өндөрлөлөө.

Өнөөдөр хаалтын ажиллагаанд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Доржпалам, Монгол Улсын анхны шигшээ багийн тоглогч, ОУХМ Б.Рэндоо, Буриад улсын Соёлын гавьяат ажилтан Ё.Максим, Сансар сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Тогоо С.Сайнцог, Ц.Чомбуу агсны үеэл дүү Ц.Дашзэвэг Х.Энхтуяа, МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар, академич С.Дэмбэрэл нар оролцож, медальт байранд орсон багуудад шагнал гардууллаа.

Нийт 35 баг өрсөлдсөн тус тэмцээний 40+ насанд хүрэл медалийг “Red Raiders”, мөнгөн медалийг “Гансонор”, алтан медаль, цомыг “Метро”, 50+ насанд хүрэл медалийг “Оюутолгой”, мөнгөн медалийг “ИДССХ”, алтан медаль, цомыг “Эрчим”, 55+ насанд хүрэл медалийг “Аврагч”, мөнгөн медалийг “Ирвэс”, алтан медаль, цомыг “СП Фалконс”, 60+ насанд хүрэл медалийг “МӨХолбоо”, мөнгөн медалийг “Хөдөлмөр”, алтан медаль, цомыг “Хилчин”, 65+ насанд хүрэл медалийг “Хилчин”, мөнгөн медалийг “Соёмбын Барсууд”, алтан медаль, цомыг “Бага тойрог” баг тус тус хүртлээ.

Хаалтын ажиллагааны үеэр Ц.Чомбуу агсны нэрэмжит цомыг ОУХМ шигшээ багийн хаалгач Ш.Баянжаргалд гардуулан өгч, дурсгалын цом өргөмжлөлийг тус "Сансар Цом" тэмцээнийг амжилттай зохион байгуулж хамтран ажилсан хүндэт зочдод гардуулав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мастер ангиллын тамирчдын Футзалын тэмцээн өндөрлөлөө  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй