Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Тариалангийн сэргэлт 2023” үндэсний чуулган чуулна

2023-04-03 06:52:30

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

09:00 цагт: “Тариалангийн сэргэлт 2023” үндэсний чуулган Төрийн ордны "Их Монгол" танхимд болно.

11:00 цагт: Монгол Улсын Засгийн газраас зарласан Шилэн ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны Сайд Н.Учрал мэдээлэл өгнө. Утас: 99103830

15:00 цагт: “Тариалангийн сэргэлт 2023” үндэсний чуулганы Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан болно. /"Их Монгол" танхимд/


Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар

10:00 цагт: Баянгол дүүргийн ИТХ-ын Ардчлсан намын бүлэг Засаг дарга Ө.Сумъяабаатарийг огцруулсантай холбоотой мэдээлэл хийнэ. Утас: 91000017.


Диспетчерийн үндэсний төв

10:00 цагт: ЖАЙКА-ийн дэмжлэгээр “Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчдын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд RTDS симулятор хүлээж авах ёслолын үйл ажиллагаа болно.


Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо

10:30 цагт: МҮЭ-ийн холбооноос цалин хөлс, хөдөлмөрийн маргаан, ажил хаялт зарласан нөхцөл байдалтай холбоотой болон бусад нийгмийн даатгалын багц хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян зэрэг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэх хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 99149240, 95115380


Спортын төв ордон

14:00 цагт: Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын "Улаанбаатар лиг" волейболын шигшээ тэмцээний нээлт болно. Утас: 96635753, 99285651


Туушин зочид буудал

15:00 цагт: "Тариалангийн сэргэлт 2023" нэгдсэн чуулганы Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан болно. /Соёмбо танхимд/

15:00 цагт: "Тариалангийн сэргэлт 2023" нэгдсэн чуулганы Жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан /Хурлын тахимд/


Чингис хааны музей

18:00 цагт: Олон улсын уран бүтээлчдийн баярын өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Монголын нэртэй, салбар салбарын 250 гаруй уран бүтээлч урилгаар оролцоно.


ӨНӨӨДӨР: “Тариалангийн сэргэлт 2023” үндэсний чуулган чуулна  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй