Шууд Chart

Дүү нь ахдаа баяр хүргэв

2023-04-03 09:03:34

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй багийн ялалтаар өндөрлөв. Манай залуус аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний босоо аварга Австралийг 21:18-аар буулгаж авсан юм.

Үүний дараа шагнал гардуулах ёслол болоход энэхүү гэрэл зураг спорт сонирхогчдод маш элгэмсэг харагджээ.

Тодруулбал, дүү нь ахдаа баяр хүргэв. Онолбаатарын Энхбаатар, Онолбаатарын Хулан. Тэд төрсөн ах дүү бөгөөд өнгөрсөн жил Бельгийн Антверпэд болсон ДАШТ, энэ жил Сингапурт тивийн аварга шалгаруулах тэмцээнд хамтдаа эх орноо төлөөлөн оролцсон юм.

О.Энхбаатар МУИС-д элссэн жилээ найзыгаа дагаж сагсан бөмбөгийн шигшээ багийн шалгаруулалтад орж, тэнцсэн гэдэг. Удалгүй “Sprite” лигийн MVP болжээ. Тэр мөчөөс хойш О.Хулан ч энэ спортоор хичээллэж, мөн л МУИС-д оронгуутаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дүү нь ахдаа баяр хүргэв  
Үзсэн: 4512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хуланд [127.0.0.xxx] 2023-09-06 15:50
Тусч охин байна билээ... танихгүй ч гэсэн залуу насаараа тусламж хэрэгтэй хүнд гар сунгаж байгааг нь харахад эерэг байсан шүү... Алтан шар алдрын зам нь алцахгүй өөдөө байг ээ... аа тийн бас эрүүл мэнд бол everything шүү литтл сис ...

Бидэнтэй нэгдээрэй