Шууд Chart

Архангайн баг Өвөрхангайн багийг 15:10 харьцаагаар яллаа

2023-04-04 09:54:53

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанд Архангай Өвөрхангай аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 15:10-аар ялалт байгуулж, дөрвөн тойргийн дараах байдлаар дөрөв дэх ялалтаа авлаа.

Архангай аймгийн багш улсын харцага Б.Зоригтбаатар /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /3/, цэргийн арслан Л.Отгонбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /3/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/ нийт 15 даваа авсан.

Тэгвэл Өвөрхангай аймгийн багт улсын харцага Б.Цэдэнсодном /3/, улсын харцага Ц.Бямба-Отгон /3/, улсын начин Б.Сангисүрэн /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ж.Наранбаатар /2/, улсын начин Б.Лхагвадорж /0/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /2/ нийт 10 даваа авсан юм.

Өнөөдөр 20:00 цагаас Завхан, Төв аймгийн багууд барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Архангайн баг Өвөрхангайн багийг 15:10 харьцаагаар яллаа  
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй