Шууд Chart

Футзалын үндэсний цомын эзнээр Хан-Уул дүүргийн шигшээ баг тодорлоо

2023-04-04 13:53:20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Нийтийн хөлбөмбөг” төсөл, “Нээлттэй Дорноговь” зорилтот жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний цомын төлөөх тэмцээн есөн хоног үргэлжилж, Дорноговь аймгийн Сайншанд хотноо хөшгөө хаалаа.

МХБХ-ноос жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнийг Дорноговь аймагт анх удаа амжилттай зохион байгуулж тэмцээнд нийт 18 аймгийн шигшээ багууд өрсөлдөж өнөөдөр аварга баг Улаанбаатар хотын аваргуудтай Үндэсний цомын төлөө тоглож өчигдөр /2023.04.03/ хаалтаа хийлээ.

Тус хаалтын ажиллагаанд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг нар оролцож, баг тамирчдад шагналыг гардуулав.

Тус тэмцээнд бусдаасаа манлайлсан шилдэг тоглогчдын танилцуулахад шилдэг хаалгачаар Увс аймгийн Б.Ганбат, довтлогчоор 12 гоол оруулсан Баянхонгор аймгийн Д.Балжинням, тоглогчоор Говьсүмбэр аймгийн Э.Энхмөнх нар тус тус тодорлоо. Нийт есөн хоногийн турш амжилттай зохион байгуулагдсан Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглож шагналт байруудад дөрөвдүгээр байрт Баян-Өлгий аймгийн шигшээ баг, хүрэл медалийг Баянхонгор аймгийн шигшээ баг, мөнгөн медалийг Увс аймгийн шигшээ баг, аваргын алтан медаль цомын эздээр Говьсүмбэр аймгийн шигшээ багууд тодорсон юм.

Мөн Улаанбаатар хотын аварга Хан-Уул дүүргийн шигшээ багтай 21 аймгийн аварга болсон Говьсүмбэр аймгийн шигшээ багууд цор ганц тоглолтоор Үндэсний Цомын төлөө тоглож 8-5 харьцаатайгаар Хан-Уул дүүргийн шигшээ баг хожил байгуулж Футзалын Үндэсний Цомын эзэд болсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын үндэсний цомын эзнээр Хан-Уул дүүргийн шигшээ баг тодорлоо  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй